You are on page 1of 44

Нийлмэл бэлдмэлийн элэг хамгаалах

үйлдлийн идэвхийг гистохими,


гистоморфологийн аргаар
судалсан дүн

Удирдагч: Б.Саранцэцэг /АШУ-ы доктор, профессор/


Илтгэгч: Докторант П.Отгонтогос
Судалгааны ажлын үндэслэл:
• Манай оронд вируст гепатит өвчин 2004 онд 100.000
хүн тутамд 6140 тохиолдож, халдварт өвчний бүтцийн
дотор 19.6% эзэлж байгаа нь түүний алсын үр
дагаврын нэг болсон элэгний архаг үрэвсэлт өвчин,
хатуурал, хорт хавдрын өвчлөл ихэсч байгааг харуулж
байна.
• Үүний учир шалтгаан нь бүх эмгэг хүчин зүйлийн
үйлдлийг элэгний эсийн “Мембран-
редоксипотенциалын гурван төлөв шугам” дээр
сайтар шүтэлцүүлэн авч судлаагүйтэй холбоотой байж
болох юм. Иймд элэгний вируст гепатит өвчнийг
элэгний архаг үрэвсэлт өвчин, элэгний хатуурал, хорт
хавдарт хүргэлгүй, төгс эмчлэхэд эмгэг жамын
эмчилгээний ач холбогдолтой эмийн бодисын
хэрэгцээ, судалгаа маш чухал болохыг харуулж
байна.
Судалгааны ажлын зорилго:

• Дорно дахины анагаах ухаан дээр тулгуурлан Цэх


галуун таваг (Chiаsospermum erectum), Толгодын
бударгана (Salsola collina) зэрэг ургамлуудыг
нийлүүлэн гаргаж авсан шинэ Нийлмэл бэлдмэлийн
элэг хамгаалах үйлдлийг элэгний эсийн “Мембран-
редоксипотенциалын гурван төлөв шугам”-тай
шүтэлцүүлэн судлах зорилго тавилаа.
Судалгааны ажлын зорилт:
• Элэгний өвчний үед “Мембран-редоксипотенциалын гурван төлөв
шугам” дээр Нийлмэл бэлдмэлийн үзүүлэх нөлөөг
-сукцинатдегидрогеназа, лактатдегидрогеназа
ферментүүдийн идэвхийг гистохими, гистоморфологийн
хосолмол аргаар судлах
- гликогены хуримтлал, саармаг өөх тосны хуримтлалын
үзүүлэлтийг гистохимийн аргаар судлах
-ИНЛП, БНЛП ба түүний харьцааны үзүүлэлтээр
төлөөлүүлэн судлах
• Элэгний өвчний үед “МБ-РОП 3 төлөвт” тогтолцоон дээр явагдах эмгэг
өөрчлөлтөнд Нийлмэл бэлдмэлийн үзүүлэх нөлөөг
-гексеналын микросомын исэлдэлтийн эрчмээр
төлөөлүүлэн судлах
• Нийлмэл бэлдмэлийн элэгний эсийн “МБ-РОП 3 төлөвт” тогтолцоог
зүгшрүүлэх үйлдлийг аллоксанаар өдөөгдсөн протон, электроны хэвийн
урсгалын алдагдлын эмгэг загвар дээр судлах
Судалгааны ажлын арга зүй:
• Бэлдмэлийн хорон чанар letalis dosis (LD50)-ийг 18.0-22.0 гр жинтэй
цагаан хулганад В.Б.Прозоровскийн (1978) хурдавчилсан аргаар
тодорхойлов.
• Нийлмэл бэлдмэлийн усан хандыг тоосруулан хатаасаны дараа 30
мг/кг тунгаар амаар уулгаж хэрэглэсэн бөгөөд харьцуулах зорилгоор
авсан Силимариныг 2 мг/кг тунгаар уулгав.
• 3, 7, 14, 21 хоногтой элэгний хурц, хурцавтар, архаг үрэвслийн эмгэг
загвар үүсгэхдээ харханд 50%-ийн CCL4-ийн 0.4 мл/100гр тунгаар
арьсан дор 4 өдөр тарив (Н.Н.Скакун и др.1983) [1, 20, 40, 66, 70, 74,
81, 101,].
• Туулайд аллоксаны шалтгаант эмгэг загвар үүсгэхдээ В.Г. Барановын
аргаар 2,5-3,2 кг жинтэй туулайд аллоксаныг 150-200 мг/кг судсаар
тарьж тодорхой хугацаанд өөх тос, нүүрс-усны солилцооны
бүтээгдэхүүний тоо хэмжээний өөрчлөлтөөр тодорхойлсон (В.Г.
Баранов 1989)
• Элэгний эсийн гэмтэл үхжлийн процессын үед ИНЛП, БНЛП ба
тэдгээрийн харьцаа, холестерин (ХС), триглецирид (ТГ)-ийн хэмжээ
зэргийн өөрчлөлтийг “Humalyzer” 2000 автомат анализатор ашиглан
тодорхойлов. Судалгааны ажлын боловсруулалтыг SPSS-10
программаар хийсэн.
• Элэгний эсийн хувирал, үхжил болон нөхөн
төлжилтийн өөрчлөлтүүдийг элэгний эсийн
гистоморфологийн судалгаагаар
• Элэгний эд дэх сукцинатдегидрогеназа, ЛДГ-аза
фермент, саармаг өөх, гликоген хуримтлалыг
гистохимийн аргаар тус тус тодорхойлов
• Гистохимийн судалгааг ОХУ-ын Буриад улсын Дорно
дахины анагаах ухааны төвийн дэргэдэх сорилын ба
биологийн лабораторит проф. Сергей Матвеевич
Николаев, проф. Клара Сергеевич Лоншакова нарын
удирдлага дор явуулсан.
Судалгааны ажлын үр дүн

• Нийлмэл бэлдмэлийн 1:10 идээшмэлийн LD50 хорон


чанарыг В.Б.Прозоровскийн (1978) аргаар
тодорхойлж үзэхэд 1.12 гр/кг байгаа нь тогтоогдлоо.
• Үүнээс үндэслэн тооцоход Нийлмэл бэлдмэлийн
эмчилгээний нэг удаагийн тун нь LD50 тунгаас 120
дахин, хоногийн тун нь 40 дахин бага байгаа нь
харагдлаа.
Нийлмэл бэлдмэлийн үзүүлэх нөлөөг ИНЛП-ийн
хэмжээгээр тодорхойлсон дүн /мг/дл/

Зураг 1
Нийлмэл бэлдмэлийн үзүүлэх нөлөөг
БНЛП-ийн хэмжээгээр тодорхойлсон
дүн /мг/дл/
Зураг 2
Нийлмэл бэлдмэлийн үзүүлэх нөлөөг
ИНЛП:БНЛП-ийн харьцаагаар
тодорхойлсон дүн
Зураг 3

30
25
20
15
10
5
0
3 õî í î ã 7 õî í î ã 14 21
õî í î ã õî í î ã

Ýð ¿¿ë Õÿí àë ò Í Á Ñè ë è ì àð è í
Харханд үүсгэсэн элэгний үрэвслийн 7, 21 дахь
хоногт холестерин (ХС)-ы агууламж өөрчлөгдөх
байдал, түүнд Нийлмэл бэлдмэлийн үзүүлэх
нөлөө /мг/дл/
Зураг 4
Харханд үүсгэсэн элэгний үрэвслийн 7, 21 дахь
хоногт Триглицеридын агууламж өөрчлөгдөх
байдал, түүнд Нийлмэл бэлдмэлийн үзүүлэх
нөлөө /мг/дл/
Зураг 5
Элэгний эсийн үхжлийн үед микросом дээр
исэлдэн-гидроксилжилт алдагдах байдал,
түүнд Нийлмэл бэлдмэлийн үзүүлэх нөлөө

Гексеналын нойрсолтын хугацаанд Нийлмэл бэлдмэлийн үзүүлэх нөлөө


Туршилтыг Вистар эгнээний 140-150г жинтэй эр цагаан хархан дээр явуулав.
Гексеналыг туршилтын амьтны хэвлийн хөндийд 60 мг/кг тунгаар тарив. Туршилтын
бүлгийн амьтдад гексеналыг тарихаас нэг цагийн өмнө Нийлмэл бэлдмэлээс 300 мг/кг
тунгаар зондоор уулгав.
Хүснэгт 1
Туршилтын бүлэг Нууц үе /мин/ Íîéðñîëò ¿ðãýëæëýõ õóãàöàà
/ìèí

Хяналтын бүлэг /гексенал/ 3.0± 0.38 80.0  8.93

Туршилтын бүлэг /нийлмэл


бэлдмэл-гексенал/ 8.31.15 * 57.7 5.3 **
Туршилтын дүнгээс үзэхэд 300 мг/кг
тунгаар хэрэглэсэн тохиолдолд Нийлмэл
бэлдмэл нь элэгний моноксигеназа системийн
идэвхийг (цитохром Р - 450) дээшлүүлэх
замаар хоргүйжүүлэх үйл ажиллагааг
эрчимжүүлдэг болох нь батлагдлаа. Өөрөөр
хэлбэл хяналтын буюу эмчлээгүй бүлгийн
амьтадтай харьцуулахад нойрсолт эхлэх далд
үе 63 хувиар уртасч, гексеналын нойрсолт
үргэлжлэх хугацаа 27.7 хувиар богиносч байв
(хүснэгт 20). Энэ Нийлмэл бэлдмэл нь
элэгний моноксигеназа системээр гексенал
задрах процессыг түргэсгэснээр амьтдын
унтах хугацаа богиносч байгаагаар илэрлээ
(С.М.Николаев 1992).
Аллоксанаар өдөөгдсөн протон, электроны
алдагдал хамааралт эмгэг үзэгдлүүдэд Нийлмэл
бэлдмэлийн үзүүлэх нөлөө.

Цагаан харханд үүсгэгдсэн (аллоксан-150м/кг) чихрийн шижин


өвчний үед Нийлмэл бэлдмэлийн үзүүлэх нөлөө (48 цаг)

Хүснэгт 2
Судалгааны дүнгээс үзэхэд цагаан харханд
аллоксанаар үүсгэгдсэн (150мг/кг) ЧШӨ-ий 48
дахь цагт эрүүл амьтадтай харьцуулахад өндөр
протонжсон нэгдэл болох ТГ-ийн хэмжээ 1.12
дахин (р<0.05), глюкозийн хэмжээ 3.85 дахин
(р<0.05) ихэсч байсан.
Нийлмэл бэлдмэлийн нөлөөгөөр глюкозын
хэмжээ ойролцоогоор 1.15-1.3 дахин (р<0.05)
буурч, судалгаагаар глюкоз бууруулах
үйлдэлтэй байгаа нь тогтоогдлоо.
Элэгний эсийн үхжлийн үед СДГ-аза
ферментийн идэвхэд Нийлмэл бэлдмэлийн
үзүүлэх нөлөөг гистохимийн аргаар судалсан
дүн.

Зураг 8. CCl4-өөр үүсгэсэн элэгний хордлогот үрэвслийн үеийн СДГ-н идэвхижил. Будаг: Тетразоль хөх. Субстрат нь хувны
хүчил. Өсгөлт 10х10
А. . Хяналтын бүлэг Хэлтэнцэрийн төвийн венийг тойрсон элэгний эсүүдэд СДГ-ийн идэвхи сул илэрсэн.
B. Эмчилгээний дараах байдал. Эмчилгээний дараах 14 хоногт төвийн венийг тойрсон элэгний савханцруудад СДГ-ийн
идэвхи хүчтэй илэрсэн.
Зураг 9. СДГ-ийн идэвхийг силимаринтай харьцуулсан нь. Будаг: Тетразоль хөх. Субстрат нь хувны хүчил. Өсгөлт
10х10.
А. Силимарин эмчилгээний дараах СДГ-ийн идэвхи сул
В. Нийлмэл бэлдмэлийн эмчилгээний дараах СДГ-ийн идэвхи тод.
Зураг 10. Нийлмэл бэлдмэл эмчилгээний СДГ-ын идэвхижилийг эрүүл үеийнхтэй харьцуулсан нь. Будаг: Тетразоль
хөх. Субстрат нь хувны хүчил. Өсгөлт 10х10.
А. Эрүүл хархны элэгний СДГ-ийн идэвхижил.
В. Нийлмэл бэлдмэлээр эмчилсэн СДГ-ийн идэвхижил.
Элэгний эсийн үхжлийн үед ЛДГ-аза ферментийн
идэвхэд Нийлмэл бэлдмэлийн үзүүлэх нөлөөг
гистохимийн аргаар судалсан дүн.

A
B

Зураг 11. ЛДГ-ийн идэвхижилийг харьцуулсан нь. 14 дэхь хоног.


Будаг: Тетразоль хөх. Субстрат нь сүүний хүчил. Өсгөлт 10х10.
А. Силимаринаар эмчилсэн бүлгийн ЛДГ-ийн идэвхижил төвийн венийг
тойрсон элэгний савханцруудад дунд зэргээр илэрчээ.
В. Нийлмэл бэлдмэлээр эмчилсэн бүлгийн ЛДГ-ийн идэвхижил тод
илэрсэн.
Үүнээс дүгнэхэд Нийлмэл бэлдмэл нь
элэгний эсийн цочимог болоод архаг
үрэвслийн үед «мембраны
редоксипотенциалийн 3 төлөвт» тогтолцоон
дээр сэдээгддэг протон электроний
алдагдлыг бууруулж, мембран бэхжүүлэх
замаар сукцинатдегидрогеназа,
лактатдегидрогеназа ферментийг
идэвхжүүлэх үйлдэл үзүүлдэг нь
тогтоогдлоо
Элэгний эсийн үрэвсэл, үхжлийн үе дэх саармаг
өөх тосны хуримтламж, түүнд Нийлмэл
бэлдмэлийн үзүүлэх нөлөөг гистохимийн
судалгаагаар судалсан дүн

Зураг 12. ССl4–өөр үүсгэсэн элэгний үрэвслийн үеийн элэгний өөхжилтийг эрүүл байдлтай харьцуулсан нь. 3 дахь хоног.
Будаг: Судан хар. Өсгөлт 10х10.
А. Хяналтын бүлгийн амьтдын элэгний хэлтэнцэрийн захын эсүүдэд өөхөн дуслууд их хэмжээгээр хуримтлагджээ.
В. Нийлмэл бэлдмэлээр эмчилсэн бүлгийн элэгний хэлтэнцэрийн захын эсүүдээс өөхөн дусал үндсэндээ арилсан.
Зураг 13. Элэгний эд дэх, өөхөн хуримтлалыг харьцуулсан байдал. Судалгааны 7 дахь хоног. Будаг: Судан
хар. Өсгөлт 10 х 10.
А. Хяналтын бүлгийн амьтдын өөхөн дуслууд судан хараар тод будагдсан.
В. Эмчилгээний бүлгийн амьтдын элэгний хэлтэнцэр дотор өөхөн дуслууд үгүй байна.
Зураг 14. Элэгний эд дэх, өөхөн хуримтлалыг харьцуулсан байдал. Судалгааны 14 дэхь хоног. Будаг: Судан хар. Өсгөлт
10 х 10.
А. Хяналтын бүлэг дэхь элэгний хэлтэнцэр доторхи тархмал жижиг болон дунд өөхөн дуслууд
В. Эмчилгээний бүлгийн амьтдын элэгний хэлтэнцэр дотор өөхөн дуслууд үгүй.
A 2

2
Зураг 16. Гликогений хуримтлалыг харьцуулсан нь. 7 дахь хоног. ШИК- урвал. Өсгөлт 10х10.
А. Хяналтын бүлэгт гликогений хуримтлал үгүй (-)
В. Нийлмэл бэлдмэлийн эмчилгээний бүлэгт гликогений хуримтлал идэвхитэй (+)
Зураг 17. Гликогений хуримтлалыг харьцуулсан нь. 7 дахь хоног. ШИК- урвал. Өсгөлт 10х10.
А. Силимарины бүлэгт гликогений хуримтлал үгүй (+)
В. Нийлмэл бэлдмэлийн эмчилгээний бүлэгт гликогений хуримтлал идэвхитэй (++)
Зураг 18. Гликогений хуримтлалыг харьцуулсан нь. 14 дэхь хоног. ШИК- урвал. Өсгөлт 10х10.
А. Силимарины бүлэгт гликогений хуримтлал үгүй (++)
В. Нийлмэл бэлдмэлийн эмчилгээний бүлэгт гликогений хуримтлал идэвхитэй (+++)

Ийм байдлаар Нийлмэл бэлдмэл нь цочимог хордлогот элэгний үрэвсэлийн үед үхжил болон
дистрофийн өөрчлөлтийг зогсоож, элэгний эсийн бодисын солилцоо тэр дундаа нүүрс усны солилцоог
Силимаринаас хурдан сайжруулж байна
Зураг 20. Силимарин эмчилгээ. 3 дахь хоног. Будаг: Гематоксилин эозин, Өсгөлт 10 х 10.
Элэгний хэлтэнцэрийн төвийн хэсгээс элэгний эс төлжиж байна.
Захын хэсэг дэхь элэгний эсийн сөнөрөл
Үрэвслийн эсүүд
Зураг 21. Нийлмэл бэлдмэлийн эмчилгээ. 3 дахь хоног. Будаг: Гематоксилин эозин, Өсгөлт 10 х 10.
Төлжлийн голомт.
Төлжиж буй элэгний эсүүд
Зураг 22. Хяналтын бүлэг. Туршилтын 7 дахь хоног. Будаг: Гематоксилин эозин. Өсгөлт 10 х 10.
Хаалган зурвасын үрэвсэл
Эсийн сөнөрөл
Төвийн венүүдийн өргөсөл
Зураг 23. Силимарины эмчилгээ. Туршилтын 7 дахь хоног. Будаг: Гематоксилин эозин. Өсгөлт 10 х 10.
Хаалган зурвас тойрсон үрэвсэл, хяналтын бүлгийн амьтдынхаас үрэвсэл багассан
Төлжлийн голомтууд
Төвийн венийн өргөсөл
Зураг 24. Нийлмэл бэлдмэлийн эмчилгээ. Туршилтын 7 дахь хоног. Будаг: Гематоксилин эозин. Өсгөлт 10 х 10.
Хаалган зурвасын үрэвсэлийн илрэл сул
Элэгний төлжлийн голомтууд тод илэрсэн
Зураг 25. Хяналтын бүлэг. Туршилтын 14 дэхь хоног. Будаг: Гематоксилин эозин. Өсгөлт 10 х 10.
Үрэвсэл, үрэвслийн голомтууд идэвхижсэн байна.
Сөнөрлийн голомтууд
Хаалган венийн салаануудын цус дүүрэлт
Зураг 26. Силимарины эмчилгээ. Туршилтын 14 дэхь хоног. Будаг: Гематоксилин эозин. Өсгөлт 10
х 40.
Элэгний эсийн төлжилт, 2 бөөмт элэгний эсүүд
Элэгний эсийн мөхлөгт болон цэврүүшилт хувирал
Купферийн эсүүдийн олшрол
Зураг 26. Силимарины эмчилгээ. Туршилтын 14 дэхь хоног. Будаг: Гематоксилин эозин. Өсгөлт 10 х 40.
Элэгний эсийн төлжилт, 2 бөөмт элэгний эсүүд
Элэгний эсийн мөхлөгт болон цэврүүшилт хувирал
Купферийн эсүүдийн олшрол
Зураг 28. Хяналтын бүлэг. Туршилтын 21 дэхь хоног. Будаг: Гематоксилин эозин. Өсгөлт 10 х 10.
Элэгний бүтэц бүрэн алдагдсан, элэгний эс нилэнхүйдээ том хэмжээний дугариг цайвар хоосовчоор
Бөөм тойрсон цагаан зайтай.
Нэвчдэс элэгний цуллагийн дотор бөөгнөрсөн байдалтай байна.
Венийн судсууд цус дүүрэлттэй.
Зураг 29. Силимарин эмчилгээний бүлэг. Туршилтын 21 дэхь хоног. Будаг: Гематоксилин эозин. Өсгөлт 10 х 10.
Элэгний эдийн цуллагийн дотор үрэвслийн нэвчдэс харагдана.
Элэгний эсийн хоосовч цөөрсөн.
Зураг 30.Нийлмэл бэлдмэлийн эмчилгээний бүлэг. Туршилтын 21 дэхь хоног. Будаг: Гематоксилин
эозин. Өсгөлт 10 х 10.
Элэгний эсийн бөөмүүд болон сийвэн нь жигд будагдсан. Купферийн эсүүд, 2 бөөмт эсүүд харагдана.
Үрэвслийн нэвчдэс эрс багассан, үрэвслийн ганц нэг эс харагдана
Дүгнэлт
• Нийлмэл бэлдмэл нь туршилтын амьтдад үүсгэсэн
элэгний өвчний үед элэгний эсийн мембран -
редоксипотенциалын 3 төлөвт тогтолцооны нэг гол хэсэг
болох мембрант байгууламжийн гэмтлийг бууруулах
замаар цитолиз бууруулах үйлдэл үзүүлдэг нь
тогтоогдлоо.
• Гистохимийн судалгаагаар туршилтын амьтдад үүсгэсэн
элэгний өвчний үед Нийлмэл бэлдмэл нь
сукцинатдегидрогеназа, лактатдегидрогеназа
ферментийг идэвхижүүлэх, тосны бодисын хэт
хуримтлалыг багасах, гликогений задралыг бууруулах
замаар редокси тогтолцоог зүгшрүүлэх нөлөөтэй нь
тогтоогдлоо.
• Нийлмэл бэлдмэл нь туршилтын амьтдад аллоксанаар
өдөөгдсөн редокси тогтолцооны алдагдлыг зүгшрүүлэх
үйлдэл үзүүлдэг ба түүний нөлөөгөөр гликогений задрал
ба триглицерид багасах байдлаар явагддаг нь
тогтоогдлоо.
Анхаарал тавьсанд баярлалаа.

You might also like