You are on page 1of 18

Номын сангийн фондыг тоон хэлбэрт шилжүүлэх нь

Оршил

Xxi зуунд номын санг хөгжүүлэх гол арга үндсэн чиглэл нь электрон номын санг
байгуулах явдал юм. Электрон номын сан байгуулсаны ач холбогдол нь тухайн
фондын ном хэвлэлийг компьютэрийн дэлгэцнээс түүний тухай мэдээллийг олж
унших эсвэл хүсвэл хэвлэж авах боломжийг бий болгодог юм.Номын сангийн фонд
гэдэг нь тухайн номын сангийнхаа зорилго үйл ажиллагаа чиглэлийн дагуу
бүрдүүлсэн, уншигчдад ашиглуулах зорилготой ном хэвлэлийн цуглуулга юм.Жил
улирал өнгөрөх тусам дэлхий нийтээр даяарчлагдан хөгжиж түүнтэй нэгэн адилаар
манай улс нь мөн хөгжиж байна. Үүний нэгэн жишээ Монголын номын сангууд нь
уламжлалт номын сангийн арга барилаас электрон хэлбэрт шилжин уншигчиддаа
түргэн шуурхай үйлчлэх, түүнд дадлагашуулан сургах зэрэг олон нийтийн үйл
ажиллагааг ихээн явуулж байна.Номын сангийн фондоо электрон хэлбэрт
шилжүүлсэнээр номын сангийн ажилчдын ажлыг хөнгөвчилхөөс гадна уншигч
хэрэглэгчдийн хэрэгцээт ном хэвлэлийг түргэн хугацаанд олж өгөх, ажил хэрэгч
цаг зав багатай уншигч нар гэхэд гэрийн нөхцөлд уншиж ашиглах зэрэг олон давуу
талыг бий болгож байна.Номын сангийн е.нөөцөд ebook, e-journal, аудио видео
файл, онлайнаар болон CDROM дээр хэвлэгдсэн лавлагааны ном зохиол, номзүйн
гарын авлагууд болон вэбэд суурилсан мэдээллүүд багтдаг.Мөн номын сангийн
ном, сэтгүүл, кино, дуу, зураг гэх мэт зүйлсийг электрон хэлбэрт оруулж
болно.Эдгээрийг CD-Rom

Электрон ном, Ярьдаг ном, Кино, Концерт, Web хуудас, Ердийн текст, Электрон
ном (тусгай програм) зэрэг хэлбэрт оруулж болно.Ямарч номын сангийн ажиллах
үндэс нь тухайн номын сангийн фонд нь байдаг.Тиймээс ч тоон номын сан
байгуулж ажиллах үйл явц нь түүний нэгэн адилаар фонд нь болдог байна. Тоон
хэлбэрийн мэдээллийг ашиглахдаа түүнийг унших, сонсох, засварлах боломжтой
бүхий л төхөөрөмжийг хэрэглэдэг.Мөн тоон хэлбэрийн фонд бүрдүүлэхэд
шаардлагатай хэд хэдэн төхөөрөмжүүд байдаг. Үүнд: сканнер, фото аппарат,
аудио бичигч, дижитал видео камер болон компьютер зэрэг нь ихэвчлэн хэрэглэнэ.
Тоон хэлбэрийн фондын хадгалалт хамгаалалт
Номын сангийн фондын хадгалалт хамгаалалтыг зайлшгүй хийдгийн адилаар
тоон хэлбэрийн фондын хадгалалт, хамгаалалтыг тогтмол, чанартай хийж байх нь
түүний үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөлөөр мөн хангагдана гэсэн үг юм.
Тоон технологи нь ховордсон эсвэл гэмтсэн эх материалуудтай холбогддог ба зорилго нь
нэн тэргүүнд удаан хадгалагдсан эх хувибаруудаас яг ижил хувилбаруудаас бүтэх бөгөөд
зөвхөн шаардлагад нийцсэн материал сонгохдоо гол нь биш юм.Эдгээр хувилбарууд нь
одоогийн болон ирээдүйн хэрэглэгчдийн хэрэгцээг хангах ёстой юм.Мөн цаашилбал
хэрэглэгчид орчин үед нийцсэн бие бялдрын тогтвортой байдлыг хангах өндөр чанарт
зүйлийг эзэмшсэн байх ёстой юм.
Хадгалалт
Үнэт материалуудыг тоон хэлбэрт хадгалж болдог. Электрон хэлбэр нь материалуудыг
урагдаж үрэгдэхээс хамгаалхаас гадна чөлөөтэй  электронжсон цаг хугацааг хэмнэсэн
байдаг. Хэдий тийм боловч хувилсан бүтээгдэхүүн нь  заавал байх ёстой.  
 Тоон хэлбэр нь үргэлж хуучин хэвээ байнга хадгалахгүй хэрэгтэй цагт  шинэчлэгдэн
өөрчлөгдөж байх ёстой.
Тоон хэлбэрийн сул тал
  Тоон хэлбэр нь гадаад орчныг үл харгалзан маш сайн электронжсон байх хэрэгтэй. Тоон
хэлбэрийн цуглуулга бүр ач  холбогдол өгч чаддаггүй бөгөөд зарим номын сангийн
мэрэгжилтэн музейн ажилтан нар тэр болгон онлайныг ашиглаад байддаггүй.  Электрон
төслийн үр дүн нь тоон цуглуулгыг хэрэглэгчдэд чөлөөтэйгөөр гаргасан байх
шаардлагатай байдаг.
Тоон хэлбэрт оруулах ажлын дараалал:

1. Ажлын группын удирлаганд зургийг сканнерд хийнэ.


2. Ажилчид сканд хийсан зургуудыг шалгана.
3. Зургийн хэрэгсэл ашиглан багцалж хадгалхад зориулан шахна.
4. Zip файл вэб серверт ачаална
5. Зургийг вэб серверлүү ачаалах программууд SQL өгөгдлийн санд хадгална.
6. Шинэ бичлэг зурганд индэкс онооно.

Анхны алхамууд:

1. Тоон мэдээлэл үүсгэх бодлогыг бэлдэх


2. Объектын засвар сайжруулах
3. Удирдах боломжтой тоон мээллийг сонгох
4. Төслийн төлөвлөгөө боловсруулах
5. Өртөг тооцох
6. хийж эхлэнэ
7. Өртөг үр ашигийг шинжилж цаашид хөгжүүлнэ.

Дижитал /тоон/ баримт гэж юу вэ?:

1. Энгийн утгаараа дижитал баримт нь мэдээллийн нэгж юм.


2. Дижитал баримт нь нэг файл, эсвэл файлууд болон эрэмбэлсэн файлуудын
бүрдэл
3. Тоон баримт нь эх баримттайгаа 1:1 буюу түүний тоон хувилбар байна.

Тоон обьект үүсгэх:

1. Бүтээлийн файлуудыг үүсгэх


2. Эх файлууд
3. Бүтээлийн хуулбар зургууд
4. Хуулбаруудыг ашиглах
5. Шаардлагатай завсрийн өгөгдлийг үүсгэх
Бүтээлийн файлуудыг үүсгэх:

1. Дижитал фондын
2. Технологи бол үнийн хувьд үр ашигтай болон ашгилхад хялбархан

Байшин дотор /номын сан/ буюу гадаад нөөцөнд, ашиглах уу?

 Бүх албан хаагчид буюу оюутнуудыг багтаах бололцоотой фондын


багтаамж.
 Цаг хугацааны зориулалт ба шаардлага

Дижитал үүсгүүр:

 Зураг
 Зураг + нэмэлт өгөгдөл
 Зураг + нэмэлт өгөгдөл + тэмдэглэгээ
 Бит зохицуулагч
 Хандалтын дүрслэл
 Тоон хуваалт

Гэрлийн нягтрал:

 Гэрлийн нягтрал: энгийн зураг дахь нэг инч дэх цэгүүдийг нэг инчид хэдэн
цэгээр илэрхийлэх
 өндөр DPI = өндөр чанар
 өндөр DPI = том хэмжээ

Дижитал камерийн ажиллах орчин:

 4”х5” камераар тоон хэлбэрт оруулна


 Камерний зураг гаргах чанар нь линзнээс хамаарна
 Хом вакумаар 40х60 зургийн гадаргуу
 Гэрэлтүүлэг
 50.000 доллар /G4 ажилах орчин /

Нягтрал + битийн нягтрал = файлын хэмжээ:


1. Зурган дахь цэгийн тоог тооцох
2. Цэг бүрийг өнгөний битээр үржүүлнэ /битийн нягтрал/8/
3. 1.000.000 хуваана /Мb тооцно/
 8 бит 3000х2284 pixel зураг
 /3000х2400х1/1.000.000= 6.8 Mb
 24 бит 3000х2284 pixel зураг
 /3000х2400х1/1.000.000= 6.8 Mb

Зургийн ажиллах орчин: хадгалалтийн шаардлага:

 Шууд хадгалвал – маш их хадгалах төхөөрөмж шаардлагтай


 Жишээ нь: хөгжим
 Зургийн өнгө /2 зураг бол/ 2*30 Mb байна
 Grayscale Pages /4 зураг бол/ 4*8 Mb байна
 3 цаг 10 ш сканнердана
 өдөрт 23 цаг
 өдөрт нийт: 92 Mb per piece*10pc *2 shifts = 1.84 Gb

Хадгалалтийн шийдэл:

 онлайн
 вэб серверт хадгалах
 ойролцоо буюу дотоод сүлжээнд хадгалах
 зургийн хадгалалтийн төхөөрөмж билдэх
 сүлжээний хадгалалтийн төхөөрөмж
 Онлайнаар биш, эх хувилбараар нь
 CD-ROM
 DV
 Тоон хэлбэрт хөрвүүлэн ажиллах технекийн үнэ 3.000 доллар
 Жижиг хэлбэртэй сканнер /11 инч /
 Ажилах орчины 2 GHz сервер , 100 GB HD болон 1GB RAM-тай хамт
 21 инчийн дэлгэц
 Тоон хэлбэрт хөрвүүлэн ажиллах технекийн үнэ 5.000 доллар
 Том хэлбэртэй сканнер /17 инч /
 Ажилах орчины 2 GHz сервер , 100 GB HD болон 1GB RAM-тай хамт
 21 инчийн дэлгэц
 Terabyte сүлжээнд хадгалхад бөгөөд 14.000 доллар байна
 1 Terabyte = 1024G байна.

Brown дээрх хуулбаруудыг ашиглах:

 Жижигрүүлсэн хуулбар- 125 Pixels*


 Бага – 750 Pixels*
 Дунд – 1500 Pixels*
 өндөр – 3000 Pixels*
 архивын зураг – сканнерийн үндсэн

XML бүтэц байгуулах төөрөмжүүд :

 WYSIWYG засварлагч
 XML Spy /$300+/
 XMetal /$500+/
 Бичвэр засварлагч
 Note Tab /$0 or $29/
 BBEdit

Хандалт болон түгээх арга:

 Энгийн НТТР сервэр


 Байгууллагын системүүд
 Нээлттэй энгийн систем

Энгийн НТТР сервэр нь :


 Хямд
 Microsoft internet information server- IIS- тай
 PC-д суурилсан
 Хайлтанд OPAC ашгилдаг

Байгууллагын системүүд нь:

 ОРАС үүсгэгч
 SIRSI- Hyperion
 III – Millennium

Encompass – Endeavor

 Бие дааж ажилладаг


 Content DM
 MDID
 Luna Insight

Brown дээрх дижитал фонд:

 Тоон мэдээлэл байгуулах төв


 Маш олон орны тоон мэдээллийн зургууд
 Сканнер , OCR, Markup болон завсрын өгөгдөл
 Contracts үүсгүүрийн менежмент
 Номын сангийн хөгжим
 Аудио хэлбэрээр үйлчлэхгүй мр3 болон мр4 файлаар
 Media үйлчилгээ
 Mov, rm өргөтгөлтэй файлыг видеод үүсгэнэ.

Орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах мөн Монголын номын сангуудуудад шинэ
үеийн техник технологыг нэвтрүүлэн үр дүнтэй, үр ашигтай уншигч хэрэглэгчдэд
түргэн шуурхай найдвартай үйлчлэхэд дараах зөвлөмжийг ашигладаг.
НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ АВТОМАТЖУУЛАХАД
БАРИМТЛАХ ЗӨВЛӨМЖ

Энэхүү зөвлөмж нь номын сангийн үйлчилгээг автоматжуулах, номын


сангийн програм хангамжийг сонгох, ашиглах, номын сангийн дотоод болон
интернетийн сүлжээг байгуулах, номын санчдын ажлын байрыг
компьютержүүлэхэд баримтлах баримт бичиг болно.
1. . Номын сангийн үйлчилгээний програм хангамжийг сонгож, ашиглах
1.1. Програм хангамжид тавигдах шаардлага
1.1.1. Програм хангамжийн сонголтыг хийхдээ олон улсын
шаардлага, стандарт, номын сангийн үйлчилгээний 
онцлогт нийцэж, номын сангийн өдөр тутмын бүхий л үйл
ажиллагаа, үйлчилгээнд нийцсэн модулиудтай эсэх;
1.1.2. Програмыг ашиглахад жил тутам үйлчилгээний зардал
гарах эсэх, ашиглах явцад илрэх алдааг хэрхэн засварлах,
програмыг хэрхэн шинэчлэн сайжруулахыг судлах;
1.1.3. Програмын модулиудад номын санч бүр өөрийн нэр, нууц
үгээр, уншигчид зөвхөн ном хайлтын модульд чөлөөтэй
ханддаг байхаар тохируулах боломжтой эсэх;
1.1.4. Каталогийн карт, формуляр хэвлэх, тооллого хийж дүн
мэдээг хэвлэх, уншигч, номын жагсаалтыг төрөл бүрээр
гаргах, үйлчилгээний тоон мэдээг шаардлагын дагуу гаргах
боломжтой байх;
1.1.5. Тоон мэдээллийг оруулах боломж (Full text, e-book гэх мэт.)
1.1.6. Номын сангийн бусад програм хангамжтай холбогдох
боломж (Хамгаалалт, хувилж олшруулах гэх мэт.)
1.1.7. Дуу, дүрстэй ажиллах чадвартай байх;
1.2. Програм хангамж ашиглах чиглэлээр:
1.2.1. Электрон каталогт шинэ, сүүлийн үеийн, уншлаганд их
эрэлт хэрэгцээтэй номуудаас эхлэн оруулах нь зүйтэй
1.2.2. Электрон каталогт ном оруулах 1 ажилтан нь ажлын 8
цагт хориос доошгүй нэр төрлийн номыг бүх хувь
ширхэгийн хамт бүртгэх;
1.2.3. Бүртгэх үедээ О үсэг ба 0 тоо, 3 /гурав/ тоо ба 3 /зэ/ үсэг,
Монгол А /а/ үсэг, Английн А /эй/ үсэг гэх мэт харагдах
байдлаараа ижил боловч, компьютерт ялгаатайгаар
тооцогддог үсэг, бусад тэмдэгтүүдийг хооронд нь хольж
бичихгүй байх;
1.2.4. Үг үсгийн алдаа гаргахгүй байх нь электрон каталогоор
номыг хайж олоход чухал ач холбогдолтой.
1.2.5. Номын нэрэнд орсон ром тоог дэс тоогоор бичиж хэвших;
1.2.6. Хайлтыг амжилттай сайн байлгахын тулд номын агуулгыг
оновчтой илэрхийлэх түлхүүр үг, сэдэв зүйл, гарчгийг зөв
мэргэжлийн онцлогийг харуулан сонгон авч, электрон
каталогт бүртгэх;
1.2.7. Уншигчаар цээж зураг авчруулах, уншигчийн үнэмлэхээ
гээсэн тохиолдолд нь дахин мөнгө төлүүлж олгодог зэрэг
мэдээллийн технологи нэвтрээгүй байх үеийн
ойлголтуудыг бүрэн халж, дэвшилтэт байдлыг байнга
эрэлхийлж, судлаж, үйлчилгээндээ нэвтрүүлэх;
1.2.8. Онлайн лавлагаа, санал асуулга, электрон картын сан
буюу лавлагааны индекс, электрон номын сан зэрэг нь тус
бүрдээ зориулалтын програм хангамжаар хийгдэх тул
Joomla, Drupal гэх мэт вэбд суурилсан агуулгын удирдлагын
систем /content management system/, Greenstone, Dspace
гэх мэт тоон номын сангийн програмуудыг судлаж, номын
сангийн үйлчилгээнд нэвтрүүлэх
2. Номын санчдын ажлын байрыг компьютержуулах чиглэлээр:
2.1. Техник хангамж
2.1.1. Номын санчдын өдөр тутмын үйлчилгээнд ашиглах
компьютер нь Pentium 4 2.0GHz –аас багагүй үзүүлэлттэй
процессор, 512 MB-аас багагүй хэмжээтэй шуурхай санах
ой, дотоод сүлжээний карттай байх шаардлагатай.
2.1.2. Үйлчилгээний програм хангамжийг дагалдаж, ажлын байр
бүрт дээрх үзүүлэлт бүхий компьютер байрлахын зэрэгцээ
дохиолол хамгаалалтын Соронзон /magnetic/, Радио
долгионон /RF – radio frequency/ технологийн алиныг нь
хослуулан ашиглахаас хамаарч нэмэлт тоног
төхөөрөмжүүд шаардагдана. Тухайлбал:
- Ном бүрт байрлуулах мэдрэгч элементүүд
- Уншигч өөрөө өөртөө үйлчлэх ажлын компьютерууд
- Лавлагаа, электрон каталогийн компьютерууд
- Электрон мэдээллийн сангууд уруу хандах эрх бүхий
уншигчийн компьютерууд
- Скайннер, фото аппарат, Вэб камер, Микрофон бүхий
чихэвч
- Принтер (local, эсвэл сүлжээний)
- Сервер компьютер ашиглаж байгаа бол орчин үеийн
шаардлагад нийцсэн байх.
2.2. Программ хангамж
2.2.1. Номын санчдын компьютерт UBUNTU 9.0, Windows XP
үйлдлийн систем, Open Office, MS Office програмуудыг
сонгож суулгах, интернэтийн хөтөч Mozilla програмыг
суулгаж, PDF файлыг үзэх Adobe Reader програм,
мессенжерийн Pidgin програм, вирус болон файл
алдагдахаас сэргийлж Deepfreeze, Free Opensource
програмуудыг төлбөргүйгээр интернэтээс татан авч
суулгасан байх;
2.2.2. Номын сангийн үйлчилгээнд ашиглагдах програм
хангамжийг бүрэн суулгаж, принтер, цаас гэх мэт бүхий л
тохиргоонуудыг хийж, Deepfreeze програмаар түгжиж
хамгаалах нь компьютерийн програмын эвдрэлийг
багасгах, вирусдэхээс  сэргийлэх ач холбогдолтой.
2.2.3.Windows XP болон түүнээс хойшхи үйлдлийн  
системүүд нь монгол үсгийг агуулсан байгаа тул зөвхөн
монгол үсгийг нэмж тохируулж, Ариал фонтоороо
монголоор бичих нь UNICODE стандартыг хэрэгжүүлсэн
зөв алхам юм. ЮНИКОД стандарт бий болсноор MonKey,
Parawin гэх мэт ариалмон фонтыг ашиглан монголоор
бичих нь стандарт биш болсон.
2.2.4. Зураг, аудио, видео файл засварлах програм суусан байх;
2.2.5. Номын санчдад зориулсан компьютер болон номын
сангийн програм хангамжийг ашиглах гарын авлагаар
хангах, дотоод сүлжээгээр ашиглах зааварчилгааг өгөх;
2.2.6. Дотоод сүлжээний сервер компьютерийг тусгай
серверийн өрөөнд байрлуулж, ажиллуулах. Номын сангийн
дотоод зохион байгуулалт, электрон үйлчилгээний
онцлогуудаас хамаарч хэд хэдэн сервертэй байж болно.
Иймд сервер компьютеруудад Windows Server 2003,
Ubuntu, FreeBSD гэх мэт үйлдлийн системүүдийн онцлогыг
харгалзан сонголт хийж, суулгах;
3. Номын сангийн дотоод сүлжээг байгуулах чиглэлээр:
3.1. Дотоод сүлжээний кабелийг хэт урт татах, далдлагч
хамгаалагчгүй  байлгах нь мэдээллийн алдагдал, сүлжээний 24
цагийн хэвийн ажиллагааг алдагдуулах тул оновчтой байрлалаар
татаж, зөв зохион байгуулах
3.2. Компьютеруудын сүлжээний карт, сүлжээний свитч төхөөрөмжийн
зохицол, хурдыг алдагдуулахгүй байх нөхцлийг хангах;
3.3. Кабель бүрийг татахын өмнө шалгагч төхөөрөмжөөр шалгах;
3.4. Мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд номын санчдад нууц
үгээ бусдад дамжуулахгүй байх, компьютерийг бусдад
хэрэглүүлэхгүй байх ёстойг анхааруулж, хор уршиг, үүрэг
хариуцлагыг сануулах;
4. Ажлын байрны тодорхойлолтод компьютер, мэдээллийн технологийг ашиглаж
хийх ажил, үйлчилгээнүүдийг тодорхойлж өгнө.
5. Интернэтэд өндөр хурдаар /1MB-аас дээш/ сүлжээгээр холбогдсон байх;
5.1. Нийтийн номын сан нь иргэдийн мэдээлэлд чөлөөтэй хүрэх орчин
нөхцөл нь болж байх ёстой тул доод хязгаар нь хэрэглэгчдэд
зориулсан гурван компьютертэй байж интернэт үйлчилгээг
төлбөргүйгээр зохион байгуулах;
5.2. Интернэтийн богино, тодорхой зорилгот сургалтуудыг
хэрэглэгчдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан төлбөргүй эсвэл
маш бага хэмжээний төлбөртэйгээр явуулах;
5.3. Вэб хуудас, имэйл хаягтай болоход юуны өмнө интернэт дэх
төлбөргүй боломжуудыг ашиглах, улмаар бусад номын сангуудад
байгаа нөөц боломжийг хамтран ашиглаж хамгийн бага боломжит
зардлыг гаргах;
5.4. Интернэтийг ашигласнаар тулгаран гарч ирэх вирус, spam имэйл,
spy програмууд, төрөл бүрийн plug-in, temp файлуудаас
компьютерээ хамгаалах мэдлэгтэй байх нь номын сангийн дотоод
сүлжээ улмаар үйлчилгээний програм хангамжийн хэвийн
ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад номын санч бүр
үүрэг, хариуцлага хүлээнэ.

Номын сан 2001 оноос Интернэтэд холбогдсон. Сүүлийн 10-аад жилд гурван сая
сан хөмрөгийн цаасан каталогийг цахим каталогт шилжүүлэх ажил эхлүүлж
одоогоор 300,000 орчим ном бүртгэгдээд байна. Үндэсний номын сан үүрэг,
зорилгынхоо дагуу 1990 он хүртэл үндэсний хэмжээний нэгдсэн /цаасан/
каталогийг зохион байгуулах ажлыг гүйцэтгэж байсан ба шилжилтийн үеийн төсөв,
санхүүгийн хомсдлоос Сангийн Яамнаас тус каталогийг хариуцан хийх ажилтны
төсвийг хасч энэ үйл ажиллагаа зогссон. Одоогоор номын сангууд тус тусдаа
каталоги зохион байгуулалт, лавлагаа номзүйн ажлыг бие даан хийж байгаа нь
эцсийн дүндээ харин ч илүү төсөв хөрөнгө, хүн хүч шаардсан ажил болоод байгаа
юм. Иймээс шинэ стратегийн хүрээнд Үндэсний нэгдсэн электрон каталог зохион
байгуулах ажлыг үе шаттайгаар хийхээр төлөвлөж байна.
Үндэсний номын сангаар үйлчлүүлүүлэгчдийн тоо Улаанбаатар хотын нийт хүн
амын дөнгөж 5 хувьтай тэнцэнэ. Номын сангийн одоогийн үйлчилгээ нь гол
үйлчлүүлэгчид болох оюутан, эрдэмтэн судлаачдын хэрэгцээ шаардлагыг бүрэн
дүүрэн хангаж чадахгүй (судалгаанд хариулсан хүмүүсийн 60 орчим хувь12 нь)
байгааг судалгааны дүн харуулсан. Зөвхөн хэвлэмэл бүтээлийн сангаар танхимд
үйлчлэхээс өөр төрлийн, дижитал дэд бүтцэд суурилсан энгийн хялбар, шинэ
үйлчилгээ хөгжүүлж, электрон нэгдсэн хайлтын системтэй болж, орчин үеийн 5
технологийн дэвшил нэвтрүүлэхгүй бол ойрын хэдэн жилдээ Интернэтийн
хайлтаас илүү мэдээлэл хүртээж үйлчлүүлэгчдийн тоогоо нэмэгдүүлэх найдваргүй
байна. Одоогийн байдлаар тус Номын сан монгол гар бичмэл номын болон төвд
судрын гэсэн хоѐр төрлийн дижитал сантай. Энэтхэгийн Засгийн Газрын
дэмжлэгтэйгээр 3 нэрийн 385 боть монгол гар бичмэл номыг, Америкийн ACIP
хөтөлбөртэй хамтран 2 нэрийн 226 боть, 150 төвд лам нарын 2840 төвд ном
судрыг тоон хэлбэрт шилжүүлсэн хэдий ч олон нийтэд ашиглуулах, үзүүлж
харуулах тоног төхөөрөмж дутагдалтайгаас үйлчлүүлэгчдэд хүртээмжгүй
/ашиглуулахгүй/ байгаа. Үнэт, ховор номыг дижиталчилах ажил ч эхлэлийн
шатандаа байна.

Энэ бүхнийг харгалзан цаашид Номын сангийн сан хөмрөгийг шинэчлэн баяжуулах
чиглэлээр дорвитой ажлууд хийгдэнэ.
Тухайлбал:

- Үнэт ховор эртний гар бичмэл ном

6 - Орчин үеийн хэвлэмэл ба дижитал бүтээгдэхүүн, түүний дотор Монгол хэл


дээрх дижитал мэдээллийн сан

- Монгол судлалын холбогдолтой гадаад ном хэвлэл


- Нобелийн шагналтнуудын бүтээл
- Дэлхийд гарч байгаа шинжлэх ухааны орчин үеийн ололт, нээлтийн бүтээл
- Эрдэм шинжилгээ судалгааны электрон сангуудыг бүрдүүлж хэрэглэгчдийн
хүртээл болгоно.

7.3. Номын сангийн автоматжуулалт, програм хангамж


ШУТТНС-ийн Вэб сайтыг Е-Нээлттэй сургуулийн мэргэжилтэн, номзүйч нар
хамтран шинэчлэн боловсруулж, номын сангийн мэдээлэл, гадаадын их, дээд
сургуулиудын номын сангийн Вэб сайтын хаяг, электрон сэтгүүл унших
зөвлөмжийг Вэб сайтад тогтмол байршуулан, шинэ номын мэдээ, мэдээллийг
цаасан болон электрон хэлбэрээр гаргаж уншигчдын хүртээл болгож байна.
ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын номын сангууд нь электрон каталогийн
нэгдсэн сүлжээ, төрөлжсөн мэдээллийн сан бүрдүүлж, электрон ном, сэтгүүлээр
фонд бүрдүүлэн ажиллаж байна. Номын санд профессор багш нарын доктор,
магистрын ажлыг цаасан болон электрон хэлбэрээр шинээр хүлээн авч, цаасан
хэлбэрт байгаа эрдмийн зэрэг горилсон бүтээлүүдийг электрон хэлбэрт оруулж
эхлээд байна.
МХТС-ийн номын сан нь е-Номын сан болох ажлын хүрээнд номын сандаа байгаа
мэргэжлийн цөөн тоотой, хүрэлцээ багатай номыг PDF, HTML хэлбэрт оруулах, зах
зээлээс зохиогчийн эрх нь шийдэгдсэн электрон ном худалдаж авах зэргээр 7000
орчим ширхэг электрон номтой болжээ.
ШУТТНС-ийн хамгаалалтын нэвтрэх хаалга, уншлагын танхимуудад радио болон
соронзон долгион мэдрэгч дохиоллын хаалга байрлуулж, багш, ажилтан, ажилчид,
оюутнууддаа ухаалаг карт олгон, уншлагын танхимын бүх ном, сурах бичгийг
ялтасжуулсан нь номын сангийн үйлчилгээний түргэн шуурхай, аюулгүй байдал,
уншигчдын тав тухтай орчин, нөхцөлийг хангаж байгаа хэдий ч цаашид, ШУТИС-
ийн е-Номын сангийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан, системийн түвшинд,
орчин үеийн дижитал номын сангийн цогц програм хангамжийн тусламжтайгаар
асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол орны нийт номын сангуудын хүрээнд Үндэсний номын сан нь хамгийн
чухал үлгэр жишээ бөгөөд номын сангийн нүүр царай нь нэг ёсондоо хэлж болох
юм. Мэдээллийн эрин зуунд дэлхийн ихэнх улс орны Үндэсний номын сан тухайн
орны бичиг соёлын өв, оюуны үнэт бүтээлийг хадгалан хамгаалж хойч үедээ
үлдээх үүргээс гадна хэрэглэгчдээ өөрийн орны болон дэлхийн бусад орны мэдлэг
мэдээлэлтэй холбогч гүүр болон ажилладаг. Монгол Улсын Засгийн Газрын 1994
оны 23-р тогтоолоор уг Номын санг төрийн өмчийн номын сангуудыг мэргэжлийн
удирдлага, арга зүй, мэдээллээр хангах үүрэг бүхий бие даасан үйл ажиллагаатай
Улсын төв номын сан болгосон бол мөн 2004 оны 196-р тогтоолоор бичгийн үнэт
дурсгалыг хадгалах, хамгаалах, улсын хэмжээний номын сангуудыг мэргэжил арга
зүй, мэдээллээр хангах, ном хэвлэлийн нэгдсэн сан байгуулж үйлчилгээ үзүүлэх
үүрэг бүхий Үндэсний номын сан болгож статусыг өөрчилсөн. Гэвч тус номын
сангийн үйл ажиллагаанд одоо хэрэглэгдэж байгаа техник, тоног төхөөрөмжийн
хүрэлцээ хангамж муу, хүчин чадал дутмаг, мэдээллийн технологийн дэд бүтэц
бүрэн бий болоогүйгээс гадна технологийн эрин зуунд номын санчдыг давтан
болон орчин үеийн технологийн дэвшил ашиглах тасралтгүй сургалтыг явуулах
системтэй бодлого илт үгүйлэгдэж байгаа юм.Тиймээс ч тус номын сан нь
технологийн эринд хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангаж чадах дижитал
дэд бүтцэд түшиглэсэн шинэ үйлчилгээ үзүүлж чадахгүй байгаагаар үл барам
бусад орны Үндэсний номын сангийн гүйцэтгэдэг түгээмэл үүргийг ч гүйцэтгэхэд
нөөц, хүчин чадал нь шавхагдаж байна. Иймээс Үндэсний Номын Сангийн
үйлчилгээ, орчинд эрс шинэчлэлт хийх нь Монголын номын сангуудын, цаашлаад
Монголчуудын оюуны хөгжил, сурах мэдэх, судалгаа шинжилгээ хийх ажилд маш
том дэвшил гаргах болно. Өөрчлөлтийг эхлүүлэхээр Үндэсний номын санд
шинэчлэл, хөгжил дэвшил авч ирэх хоёр үе шаттай (1-р үе шат 2010-2012; 2-р үе
шат 2013-2016) стратегийг 2010-2016 онд хэрэгжүүлэхээр боловсруулсан байна.
Үндэсний номын сан нь одоогоор эдгээр зорилт бололцоогоо хэрэгжүүлхээр
ажиллаж байгаа юм.
Токиогын их сургуулийн номын сангийн Ишигава
Комуро танхимийн ном скайнардаж буй байдал.

Олденбург Их сургуулийн “Номын сан” 12000 ном


сканнердэж хосгүй мэдээллийн нөөц
,тогтолцоог ашиглахаар бий болгосон.

Гадаад орны номын сангуудыг авч үзхэд өөрсдийн өв хөрөнгө, түүхийн үнэт
зүйлсээ электрон хэлбэрээр хадгалах түүнийгээ уншигч хэрэглэгчиддээ үзүүдэн
таниулах ашиглуулах тал дээр шинэ техник технологийг зориулан үйлдвэрлэж
түүнийг үйлчилгээгээ түргэн шуурхай хүргэхэд ашиглах зэрэг олон давуу талтай
ажлуудыг хийж байгаа юм. Энэ нь ч нэг талаараа өндөр хөгжилтэй орнуудын
нөхцөл бололцоо санхүүжилт сайн байдагтаа холбоотой юм.

Дүгнэлт
Монгол орны хувьд номын сангууд нь нөхцөл байдалдаа тулгуурлан өөрсдийн
үйлчилгээгээ хүргэж байгаа билээ. Тиймээс номын сангийн фондыг тоон хэлбэрт
шилжүүлэх асуудал нь манай орны хувьд хараахан хөгжиж амжаагүй байгаач
эрчимтэй сайн хөгжих боломж удахгүй бүрэлдэн бий болох байх. Хамгийн гол нь
чанарын шаардлага хангасан техник төхөөрөмж , тэр бүхнийг хийх материал ,
мэргэжлийн боловсон хүчин , төсөв санхүү нь шаардагдах юм .Энэ бүхэн нь манай
хэрэглэгч, үйлчлүүлэгчээ дээдэлсэн номын сангийн байгууллага өөрсдийн чадвар ,
төсөв мөнгөний хэмжээнд чамгүй олон ажил хийж манай уншигчид орчин үеийн
техник технологийн хөгжлөөс арай хол тасраагүй байгаа ч жаахан хоцорч яваа нь
мэргэжилтний чадвар , төсөв санхүү гэх мэт олон бэрхшээлтэй асуудал байгаад
оршиж байгаа юм.

You might also like