You are on page 1of 7

Дижитал номын сан нь зохиол бүтээлийн текст, зураг, дүрс,

дуу гэсэн олон хэлбэрийн тоон өгөгдлүүдийг өгөгдлийн бааз


болгон түгээлт хийдэг. Энэхүү дижитал номын санг
интернэтээр ажиллуулснаар дэлхийн өнцөг булан бүрээс
олон тооны үйлчлүүлэгч хандах боломжтой болно. Дижитал
номын сангийн давуу тал нь үйлчлүүлэгч заавал номын санд
ирэх хэрэггүй бөгөөд гэрээсээ номын сангийн ном материалыг
хайлт хийгээд, мэдээлэл авах явдал юм. Гэвч дижитал номын
санд зохиогчийн эрхийн асуудал, их хэмжээний материалыг
тоон хэлбэрт оруулах цаг, хүч хөдөлмөр болон их хэмжээний
мэдээллийг удаан хугацаагаар хадгалах зэрэг асуудлууд бий.

      Дижитал номын сан бий болсноор судлаачид судалгааны


материалаа хялбархан олж авах, хөгжлийн бэрхшээлтэй
хүмүүс номын санд ирэлгүй гэрээсээ ашиглах боломжтой
болох зэрэг олон сайн талтай.
Ердийн номын сан бол иргэдтэй ном материалыг унших,
гэрээр олгох зэрэг хязгаарлагдмал харилцаа холбоонд
байдаг. Дижитал номын сан нь хэвлэх, цуглуулах,
хуримлуулах, түгээх, иш татах зэрэг номын сангийн үйл
ажиллагааны бүх л шатанд жирийн иргэд шууд хандах
байдлаар улам гүнзгий харилцаанд орон хөгжиж байна.
Өөрөөр хэлбэл, сүлжээний соёлт нийгмийн мэдлэгийн суурь
болох зүйл юм. Сүлжээ ашигласан шинэ тоон технологи нь
мэдээллийг түгээх болон хүлээн авах хоёр талыг нийтийн
болгоход төсөөлснөөс илүү өөрчлөлт, өнөөг хүртэл оршин
байгаагүй нийгмийн соёлыг бий болгож байна. Ийм нийгмийн
соёлт, өөрөөр хэлбэл, сүлжээний соёлт нийгмийн номын санг
дижитал номын сан гэж хэлж болно.
Дижитал номын сангийн тоон хэвлэлийг ашигласнаар гар
бичмэл болон өвөрмөц онцлог бүхий чухал бүтээлүүд цаг
хугацаа, орон зайг туулан уншигчдад шууд хүрнэ. Өөрөөр
хэлбэл, зохиолч, уншигч хоёр нэгдмэл болсноор түгээлт
хуваарилалт хийгдэж байна. Дижитал номын сан нь дэлхийн
олон үндэстний харилцаа, соёлын өв уламжлалд үнэтэй хувь
нэмэр оруулж байна. Үндэстэн бүрийн хэл соёлыг хүндэтгэн,
харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, мэдлэг сэтгэл хөдлөлийг
дэлхий нийтээрээ хамтран хүртэхэд дижитал номын сан маш
чухал үүрэгтэй.
(Ерөнхий ахлах ажилтан Х.Гармаабазар)
 Төгсөгчийн сэтгэгдэл       Энэ өдрийн сэтгэгдлийг уншиж буй
эрхэм танд шинэ оны мэнд хүргэн мэндчилье.
Би 2008 оны 05-р сарын 05-ны өдрөөс 12-р сарын 12-ны өдөр
хүртэл 6-н сарын хугацаанд Монгол-Япон төвөөс зохион
байгуулсан “Жижиг дунд үйлдвэрийн газрын үнэлгээ
шинжилгээ” сэдэвт бизнесийн практик сургалтын төгсөгч юм.
      Би урьд нь ОХУ-д сургууль төгсч, олон улс оронд курс
дадлагаар явж байсан боловч энэ удаагийн сургалт курс
маань миний цаашдын амьдралд илүү их үр нөлөөтэй сургалт
боллоо.
Япон улсаас ирж зааж байгаа багш нар үнэхээр бидэнд юм
сургая, биднээр дамжуулан, Монгол улсыг хөгжүүлье гэсэн
чин сэтгэлтэй сайхан хүмүүс байлаа.
Бид энэ сургалтаар цаашдын бизнестээ чухал хэрэг болох
санхүү, маркетинг, хүний нөөц, удирдлага зэргийг Японы
бодит байдал, үйлдвэрийн жишээн дээр тулгуурлан сурч
авлаа.
Япон Монгол хоёр улс хөгжлийн хувьд асар их ялгаатай ч
Япон улс дэлхийн 2-р дайны дараа юу ч үгүй болчихоод яаж
ингэж хурдацтай хөгжиж, дэлхийд олон зүйлээрээ тэргүүлж
чадсныг манай уригдаж ирсэн багш нар маань өөрийн улсын
жижиг дунд үйлдвэрүүдийн туршлага дээр үндэслэн
монголчууд бидэнд харамгүй хэлж өгсөн юм.
Энэхүү сургалтанд Монголын жижиг дунд бизнес эрхлэгч
удирдах албан тушаалтай хүмүүс хамрагдсан ба энэ
сургалтаар дамжуулан нэгэн сайхан хамт олон, мөн
бизнесийн сайн түншүүд болж чадсан. Бид цаашид бие
биендээ туслан, хамтарч ажиллахын зэрэгцээ эдгээр багш
нарынхаа заасан бүхнийг ажил амьдралдаа амжилттай
хэрэгжүүлж, улс эх орноо хөгжүүлэх болно.

E-LIBRARY номын сангийн цогц програм хангамж нь олон


салбартай томоохон номын сангуудад зориулсан E-LIBRARY-
1.2 хувилбар, дунд болон жижиг номын сангуудад зориулсан
E-LIBRARY1.0 хувилбар буюу дангаар ажиллах, цахим
хэлбэрээр номыг унших ELIBRARY-NET гэсэн 3 хувилбартай.
ELIBRARY програм нь одоо Удирдлагын академи, МИУС-ын
Хууль Зүйн сургууль, Энх-Орчлон дээд сургуулийн номын
сангуудад ашиглагдаж байна.

Онцлог болон давуу талууд:

       - Програмын хэрэглэгчийн орчин болон хэрэглэх заавар


нь Монгол хэл дээр бөгөөд програмын үндсэн тохиргоог
номын санч өөрсдөө тохируулна. 

      -  Номыг электрон байдлаар оруулах, хайлт хийх, унших


зэрэг үйлдэл бүхий Электрон номын сангийн нэмэлт
модультай.

      -  Мэдээлэлд хандах номын санчдын эрх хэмжээг


тохируулах боломжтой.

      - Олон улсын номын сангийн UNIMARC стандартад


тулгуурлан бүтээгдсэн.

      - Номын сангийн "DDC" аравтын ангиллыг ашиглах бөгөөд


ангиллын санг агуулдаг
      -  Мөн номын сангуудад ашиглагддаг зохиогчийн
тэмдэгтүүдийг лавлах сан болгон оруулсан. Энэ номын санч
материал бүртгэхэд их дөхөмтэй.

      -   Номын сангуудад хэрэглэгддэг цаасан каталогийн


картуудыг "MNS5271:2003" стандартын дагуу програмаас
шууд үүсгэн, хэвлэн гаргах боломжтой.

      -   Материалын бүртгэлээс зураасан кодыг хэвлэх


боломжтой. Зураасан код хэвлэх хэмжээг номын санч
тохируулах боломжтой.

      -  Материалыг төрлөөр нь нэг удаа тодорхойлж, ширхэг


тус бүр буюу дансны дугаараар давхцуулалгүй хялбархан
тодорхойлдог.

       Материал бүртгэхэд ашиглагдах лавлах системтэй


бөгөөд лавлах санг хэрэглэгч баяжуулах бүрэн боломжтой.

      -  Материалын дэлгэрэнгүй хайлтыг номын санч өөрийн


хүссэн байдлаар хайлтын үр дүн харуулах талбарыг
тодорхойлж өгөх боломжтой.

      -  Номын сангийн удирдлагыг боловсронгуй болгоход


шаардлагатай төрөл бүрийн тайлан мэдээ, статистик
үзүүлэлтүүдийг гаргадаг.

      -  Номын сангийн тооллогыг зураасан код ашиглан хурдан


шуурхай явуулах боломжтой. Гар ажиллагааг хөнгөвчилсөн.

     -   Тооллогын үр дүнгийн тайлан болон тоологдоогүй


материалууд ямар уншигчид байгааг жагсаалтаар авах
боломжтой.

     -  Уншигчдийг бүртгэх болон уншигчийн зураасан кодтой


үнэмлэхийг програмаас үүсгэн хэвлэнэ.
     -  Зураасан кодонд тулгуурлан түргэн шуурхай
үйлчилгээний автоматжуулсан системтэй. Хуучин гар карт
бичих ажиллагааг хөнгөвчилсөн.

     -   Номын санч уншигчийн үйлчилгээний эрхийг хязгаарлах


боломжтой.

     -   Уншигчдад зориулсан электрон каталогитой. Хэрэглэхэд


хялбар энгийн энэ каталогт дотоод сүлжээ болон интернэтийн
сүлжээгээр төрөл бүрээр хайлт хийх боломжтой.

     -   Электрон каталогиос тухайн номын дэлгэрэнгүй


мэдээллийг харах боломжтой бөгөөд номын санд хэдэн
ширхэг байгааг харах боломжтой.

     -   Үйлчилгээнд гарсан тохиолдолд ямар уншигчид байгааг


харуулах боломжтой.

ELIBRARY-NET пограмын давуу тал нь номын сангийн


цуглуулгыг хийх түүнийг түгээх зориулалт бүхий программ
хангамж юм. Энэ нь мэдээллийг цэгцлэх түүнийг Internet
эсвэл CD-ROM ашиглан нийтэд түгээх боломжийг олгодог.
Цахим хэлбэрээр номыг уншуулах нь олон талын ач
холбогдолтой бөгөөд дуу, дүрс, үйл явцыг бодитоор хүлээн
авах бололцоог олгодогоор давуу талтай юм. Мөн ховор
олдоц багатай номыг электрон хэлбэрт оруулж хэрэглэгчдэд
хүргэх зорилготой билээ.

Электрон номын сан гэдэг нь электрон мэдээллийн нийгэмд


үйлчлэх уламжлалт номын санг өргөтгөж, сайжруулсан
хэлбэр юм. Энд өргөтгөх гэдэг нь бий болсон эх сурвалж,
фонд болон үйлчилгээг нэмэгдүүлнэ гэсэн ойлголт болно.
Сайжруулах нь хүн, нийгмийн тулгамдсан асуудлыг чөлөөтэй
илэрхийлж, шийдвэрлэх шинэ арга, хэрэгсэлийг нэвтрүүлэхэд
оршино. (Интернэт, электрон агуулга, нээлттэй байдал г.м).

             - электрон тоон формат (electronic digital formats)

             - үйл ажиллагаа ил (organization apparent)

             - мэдээллийг сүлжээний хүрээнд хуваалцах (networked


sharable information)

             - шудрага хэрэглээ, үйлчилгээ (fair use)

             -  байнгын, тасралтгүй ажиллагаа (persistent)

             - удирдамж, зөвлөмж өгөх илүү боломжтой (guidance


and referral)

Онцлог болон давуу талууд:

       - Уншигч, хэрэглэгчдэд зориулсан тусгай электрон номын


каталогитой бөгөөд энэ каталогит дотоод сүлжээ болон
интернэтийн сүлжээгээр төрөл бүрээр хайлт хийх боломжтой. 

       - Ховор болон олдоц багатай номыг бүрэн эхээр нь цахим


хэлбэр /pdf, xls, doc, html/- ээр унших боломжийг уншигч,
хэрэглэгчдэд олгодог.

       - Төрөл бүрийн тайлан мэдээ, статистик үзүүлэлтүүдийг


гаргадаг.

       - Уншигчийн эрхийг номын сангийн програмаас хяналт


хийн хаах боломжтой.
       - Номын санч электрон хэлбэрт оруулсан номоо бүртгэлд
оруулах ба электрон номын ангилалыг баяжуулах боломжтой.

You might also like